Та Оросын Холбооны Улсад ирээд дараах зүйлийг хийх шаардлагатай. Үүнд

  • Опла Эрүүл мэндийн датгалын шимтгэл төлөх
  • Суралцах тухай гэрээнд гарын үсэг зурах
  • Бүртгэлд хамрагдах
  • Орос Улсад орох гарах олон удаагийн визээ бүрдүүлэн авах
  • ДОХ  илэрээгүйг нотолсон  тестийн үр дүнгийн тухай эрүүл мэндийн тодорхойлолтой байх
  • Эрүүл мэндийн байдлын тухай тодорхойлолт гаргуулах.

 

ТУББУИС-ийн сургалт нь орос хэл дээр явагдна. Хэрэв таны хэлний мэдлэгийн түвшин шууд суралцахад хүрэлцэхгүй байгаа бол ТУББУИС нь танд их, дэд сургуульд суралцах боломжийг олгох орос хэлний нэг жилийн дамжааг санал болгож болно.

 

ТУББУИС-д суралцаж байгаа гадаадын бүх оюутанууд куратортай байх бөгөөд тэд шинэ нөхцөл байдалд дасан зохицох, спортын дугуйлан, оюутны клубт өөрийн сонирхсон зүйлээ олж авах зэрэгт туслаж, академик сурлагыг удирдлагаар хангана.

 

* Элсэлтийн  төлбөр буцаан олгогдохгүй. Тэрээр баримт бичгийг судлах болон их сургуулиас албан ёсны урилга явуулах зардалд шингэнэ.

** Урилга 90 хоногийн дотор хүчинтэй байна.

*** Урилга ба орох визийн хугацаа нэгэн зэрэг дуусгавар болно.

****Та Орос Улс руу орох визээ авсны дараа тийзээ худалдаж авна уу

Томск хотод хичээл эхлэхээс 5 хоногийн өмнө гэхдээ урилга ба орох визийн хугацаа дуусгавар болохоос нэг сараас доошгүй хугаацаанд ирэх шаардлагатай.

Та бүхий л баримт бичиг, асуулт, хүсэлтээ Олон улсын боловсролын хэлтэс рүү дараах хаягаар явуулна уу:

e-mail: danilova@tsuab.ru

утас.: +7 (3822) 65-35-80

Бид  ТУББУИС-д элсэн орох, суралцах бүхий л үе

шатанд танд туслах болно.

Харилцах хэл: орос буюу англи хэл.