ТУББУИС-ийн оюутан болохын тулд та дараах зүйлийг хийх шаардлагатай

Сургалтын программыг сонгох.

Сургуульд элсэхэд шаардагдах бүхийл баримт бичгийг бүрдүүлж, элсэлтийн төлбөрөө төлөх*. Үүнд:

  • Бүрэн бөглөгдсөн элсэгчийн анкет (www.tsuab.ru)
  • Орос эсвэл англи хэлээр бичигдсэн товч намтар
  • Орос эсвэл англи хэлээр орчуулсан боловсрол эзэмшсэн баримт бичгийн хуулбар (сертификат/диплом/сурлагын жагсаалт)
  • Паспортын хуулбар

Баримтыг явуулснаас хойш 14 хоногийн дотор их сургуулиас ирэх албан ёсны хариултыг хүлээн авах

Их сургуульд суралцах нэг семестр /улирал/- ийн төлбөрийг шилжүүлэх.

ТУББУИС-аас албан ёсны урилга хүлээн авах **

Их сургууль нь төлбөр хийгдсэн тухай баталгааг авсны дараа элсэгчийн албан ёсны урилгыг бүрдүүлнэ. Тэрээр Орос Улс руу орох виз авах эрхийг олгоно. Бүрдүүлэх хугацаа 30 хоног байна.

Урилгыг шуудангаар илгэнэ. Түүнийг авахын тулд хүлээн авагчийн холбоо барих мэдээг бичиж өгөх шаардлагатай (шуудангийн хаяг, утас).

Оросын Холбооны Улс руу орох виз гаргуулан авах***

Орох визыг элсэгчийн улс оронд байгаа Оросын Холбооны Улсын элчин сайдын яам буюу Консулын газар гаргаж өгнө.  Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам виз гаргуулан авахад шаардагдах баримт бичиг, ажиллагааны талаар бүрэн мэдээллийг өгнө.

Тийз худалдан авах ****

Тийз худалдан авсаныхаа дараа өөрийн явах замын талаарх мэдээл (агаарын тээврийн компанийн нэр, нислэгийн дугаар, ирэх огноо, цаг)-ийг энд ирэхээс 10 хоногийн өмнө явуулах.